2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зөвхөн аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар зорчих тохиолдолд визийн мэдүүлгийг онлайнаар хүлээн авч цахим визийг олгож эхлэхээр болж байна.
1. Цахим виз олголтын систем (JAPAN eVISA)- ийн тухай
Япон хэл) https://www.mofa.go.jp/mofaj/toko/visa/tanki/visaonline.html
Англи хэл) https://www.mofa.go.jp/j_info/visit/visa/visaonline.html
2. Онлайн мэдүүлэгт хамрагдах зорчих зорилго, хугацаа зэрэг
(1)Зорчих зорилго
Аялал жуулчла
(2)Зорчих хугацаа
90 хүртэл хоног
(3)Хүлээж авах боломжтой визийн мэдүүлэг
Зөвхөн виз мэдүүлсэн өдрөөс зорчих өдөр хүртэл 7-оос дээш хоног байгаа мэдүүлэг үүнд хамаарна.
3. Визийн онлайн мэдүүлгийн систем
3 дугаар сарын 27 (Даваа) –ны 13:00 цагаас хойш идэвхжүүлнэ.
4. Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материалын тухайд доорх холбоосоор нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцана уу. Виз мэдүүлгийн материалыг шалгах явцад шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах болохыг анхаарна уу.
(Япон хэл) (Монгол хэл)